Автомашин

"Kimera EVO 38" шинэ загвар

"Lancia"-ийн уралдааны машин Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа мэт хуучны дурсамж сэдрээх супер автомашиныг "Kimera Automobili" Женевийн шоугаар толилууллаа. 

 

 

 

 

Мэргэжлийн хүмүүс энэ жилийн шоуны хамгийн гоёмсог машин "EVO 38" боллоо гэдгийг хэдийн ам дамжин яриад эхэлжээ. 

 

 

Загварыг нь Итали өнгө аясыг санагдуулах, хуучны "Lancia Beta"-аас санаа авч гаргасан байна. 

 

Нүүрстөрөгчийн мяндсан материалаар хийсэн энэ машин 4 цилиндрт 2 литрийн хөдөлгүүртэй бөгөөд 600 морины хүчтэй.