Автомашин

Ниссаны компакт SUV ангиллын Cross Motion Concept

Японы уламжлалт соёл, хийцийг америк  ажиллагаа, Ниссан компанийн бүтээсэн шинэ үеийн "Intelligent Mobility" технологийн шинэ хувилбартай хослуулсан автомашин. Ниссан брэндийн автомашинуудын загварын шинэ чиг хандлагыг харуулсан, энгийн үзэмж, Ниссаны өвөрмөц, зоримог, шинэчлэгдсэн V хэлбэрийн нүүрний сараалж...

Энэхүү машин нь хүчирхэг, тод, анхаарал татам төрхтэй бөгөөд бартаат замын дугуй болон 21 инчийн бат бөх хөнгөн цагаан хайлшин обудтай. Хойд гэрлийн загварыг Японы Кумико хэмээх оньсон техникээр модон эдлэл угсардаг урлалаас санаа авч бүтээжээ. Гэрлийн бүтэц нь холограф технологийн тусламжтайгаар оптик дүрслэлийг харуулна. Тэнхлэг хоорондын зайг уртасгаснаар зургаан зорчигчийг багтаах боломжтой буюу тус тусдаа зэрэгцэн суух гурван эгнээ суудалтай.

 

Бүхээгийн дотор тал нь уран сайхны хэв маяг, Японы байгалийн төрх байдлыг санагдуулах бөгөөд Ниссаны үүслийг хүндэтгэлтэйгээр илэрхийлжээ. Тодруулбал, машины шал хэсэг голыг, харин бүхээгийн гол хэсэгт байрлах консол нь гүүрийг илэрхийлнэ. Бүхээгийн доторх загварын хамгийн ач холбогдолтой зүйл нь япончуудын сүм, ариун дуган барихдаа ашигладаг Канава Цүги хэмээх архитектурын мужааны уламжлалт техникээр урласан урлал юм. 

 

Дотор талдаа 7 дижитал дэлгэцтэй. Дэлгэцийн урт бүхээгийн өргөнтэй тэнцэх бөгөөд гол хэсэгт гурав, харин хоёр захад хоёр дэлгэц нь байрлана. Таазандаа дижитал толь, голын консол дээр мөн дэлгэц суурилуулжээ. Дэлгэц болон мэдээллийн систем нь дохио зангаа, нүдний хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг.

Жолооч мэдрэгч удирдлага, дуу хоолойгоор удирдах системийн тусламжтайгаар жолоо барьж байхдаа ухаалаг, хялбар, аюулгүй байдлаар мэдээлэл авах боломжтой.

Энэ бол Ниссаны бүтээсэн гайхалтай концепт!