Архитектур, дизайн

Гайхамшигт интерактив бүтээл “Copper in Motion”

Энэ бол Larose Guyon-ы интерактив бүтээл Copper in Motion!

Нью-Йоркийн Art Director Club-т зориулан загварчилж, зохион бүтээсэн төхөөрөмжүүдээс уг бүтээлийг сэдэвлэн гаргажээ. Rockwell групп нь Канадын дизайнерууд болон Larose Guyon-ы уран бүтээлчдэд EMC2 Chicago зочид буудлын үүдний танхимд зориулж дахин давтагдашгүй урлагийн бүтээл хийлгэхээр захиалсан байна. Ингэж зочид буудлын үзэл баримтлалыг урлаг, шинжлэх ухааны ертөнцтэй нэгтгэсэн "Copper in Motion " хэмээх интерактив бүтээл бий болжээ.

1834 онд William George Horner болон Австрийн Stampfer нарын зохион бүтээсэн, кино урлагийн үүсэлд чухал нөлөөтэй “zoetrope”-т тулгуурласан бөгөөд Larose Guyon энэхүү хуучин технологийг дахин судалж, бүрдэл хэсгийг хөдөлгөөнд оруулах цоо шинэ арга замыг бий болгожээ. Ийнхүү лазераар зүссэн дөчин дөрвөн хос зэс далавчийг хөшүүргээр хөдөлдөг том хүрдэн дотор байрлуулсан байна. Дараа нь хүрдний дотор хэсэгт анхаарлаа хандуулан, гараараа эргүүлэхэд гайхалтай үзэгдэл бий болно.

 

 

 

 

 

 

 

Хүйтэн, хатуу металл ийн гэрэл гэгээтэй, амьд үзүүлбэр болон хувирна. Баг цэцэгтэй төстэй хөшүүрэг нь үзэсгэлэнтэй, чамин харагдах бөгөөд далавчнууд нь гурван хэмжээстээр амилж, ид шидийн үзүүлбэрээр үзэгчдийг гайхшруулна.

Хуучны бүтээлүүд бид бүгдийн дотор орших хүүхдийг гайхшруулж чадна гэдгийг харуулсан ер бусын урлал!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла