Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Авангард болон сэргэн мандалтын үеийн хэв маягийг хольж бүтээсэн гэрлийн бүрхүүлийн коллекц “Da Vinci”...

Леонардо Да Винчи өдгөө амьд байгаад өөрийнхөө алдарт "Витрувианы хүн" зургаас санаа авч, гэрлийн бүрхүүлийн дизайн гаргасан бол хэрхэн хийх байсан бол? 

Karice компанийн үүсгэн байгуулагч, Канадын дизайнер Маурице Дери яг энэ асуултыг өөртөө тавьж, түүндээ хариулт өгөх замаар “Da Vinci” нэртэй гэрлийн бүрхүүлийн коллекцоо бүтээжээ. Бүтээлийн санааг сэдэх, дизайныг гаргах, гараар урлах гээд бүх үйл явц Канадын Бритиш Колумбия мужийн Сарри хотод өрнөсөн байна. Дундад зууны үеийн мэдлэг, ур ухаан, арга техникийг техниологижсон орчин үеийн хувилбараар дахин төрүүлжээ. 

Da Vinci коллекц 4 янзын гэрлийн бүрхүүлээс бүрдэнэ. Эхнийх нь болох "Leonardo 1482" нь Италийн алдарт зохион бүтээгч, шинийг санаачлагч эрхмийн хар зургуудаа таталж эхэлсэн оныг зааж байгаа юм. Ид шидийн мэт, эгэлгүй энэ бүрхүүл олон тооны чийдэнгээс бүрдэнэ. Тэднийг Леонард Да Винчигийн ихэд таашаадаг байсан механик аргаар хооронд нь холбожээ. 

    

"Витрувианы хүн" нэртэй чийдэнг нэмснээр коллекцын эхний иж бүрдэл гүйцдэг. Энэ бүтээлийн санааг "Витрувианы хүн" зургаас авсан бөгөөд өөгүй цэвэр шугам болон хүний биеийн геометрийг харуулсан байдлыг нь тусгажээ. 

 

"Infinity 1519" нэртэй загвар нь жаргаж буй нарыг дүрсэлдэг. Дүүжлэн унжуулдаг энэ гэрлийн бүрхүүл бусад загвартайгаа нийлээд хамтдаа Леонардо Да Винчигийн мэдлэгийн гэрэл гэгээг илтгэн харуулж байгаа юм. Мөн 1519 онд Францын Амбуаз хотод өөд болсон уран бүтээлчийн амьдралаас холдсон мөчүүдийн бэлгэ тэмдэг болдог. 

 

Коллекцод Infinity нэртэй ширээний чийдэн ч мөн багтжээ. Эдгээр нь нийлээд олон талын авьяас цогцолсон Итали уран бүтээлчийн мэргэн ухаан, шинийг зохион бүтээх чадварт хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.   

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла