Архитектур, дизайн

Эдоардо Тресолдигийн агуу бүтээл Etherea

Дэлхийн өнцөг булан бүрд сүр жавхлант торон урлалуудаараа үзэсгэлэн гаргаж алдаршсан Италийн уран бүтээлч Эдоардо орон зайн мэдрэмж болон орчин тойрны шинж байдлын холбоо хамаарал дээр анхаарлаа хандуулсны зэрэгцээ хэмжээний бодит өөрчлөлтийн ялгааг энэ бүтээлдээ бүрэн ашиглажээ.

Эдоардо Тресолди хамгийн сүүлийн үеийн бүтээлүүдийн нэг болох Etherea-аараа дамжуулан бүтээлийг нь үзэж сонирхсон хүмүүст өөр өөр үзэл бодол төрүүлэхийг хүсчээ.

 

 

 

 

Уг бүтээн байгуулалт нь барокко болон неоклассик архитектураас санаа авсан гурван цуврал торон барилгаас бүрдэнэ. Энэхүү гурван бүтээл нь нэг тэнхлэг дээр байрладаг бөгөөд 11, 16.5, 22 метрийн өндөртэй ч яг адил хэлбэртэй. Үүний үр дүнд холограм төрлийн эффектийг бий болгожээ. 

 

 

 

 

 

Энэхүү гайхалтай бүтээн байгуулалтыг удаан ажиглах тусам түүх өгүүлж эхэлнэ.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла