Архитектур, дизайн

Hind Rabii Lighting брэндийн Half & Half гэрэл

 

Бельгийн Hind Rabii Lighting брэндийн загвар зохион бүтээгч Alain Gilles-ийн "Half & Half" унждаг гэрэл.

Энэхүү гэрэл нь өөр хоорондын ялгаатай байдлыг үл харгалзан зохистой хувилбарыг бий болгож, өдөр шөнийн аль ч цагт хэрэглэхэд тохиромжтой байхаар бүтээжээ. Тэр дундаа гэрэлтдэг хэрэгсэлд уг шийдлийг шингээн гаргаснаараа энэ бүтээл нь онцлог юм. 

 

Загвар зохион бүтээгчийн гол санаа нь амьгүй биет зүйлийг амьтай мэт харагдуулж, гэрэл асаагүй үед ч тухайн орон зайд гэрэл сүүдрээр тоглож буй мэт байдлыг гаргахыг зорьжээ. Өдөр, шөнийн адилаар энэхүү гэрэл нь 2 хэсэгт хуваагдана.  Гэрлийн доод хэсэг нь нэлээд сонгодог загвартайгаас гадна, тал гэрлийн чийдэн мэт хэлбэр бүхий опалин гэрэл нь шаардлагатай үед асан “амь орж” тухайн орчинд зөөлөн, таатай уур амьсгалыг бий болгодог. 

 

Харин дээд хэсгийг керамикаар бүтээжээ. Хөндлөн хэлбэр бүхий онцгой шийдлээр хийсэн уг гэрэл нь өдөр нарны гэрэлд өөрийн гэсэн өвөрмөц тусгалыг бий болгодог. Өдрийн цагаар гэрлийн тусгал нь нарны туяаны чиглэлтэй зэрэгцэн, сүүдрээ өөрчилж, өдөрт дөрвөн улирал солигдож буй мэт хувьсдаг байна.    

 

Чийдэн нь хоёр өөр төрлөөр асдаг тул тусгал нь хувьсаж яг л Half & Half нэршилдээ тохирох бөгөөд хэлбэр нь мөн хоёр хэсэгт хуваагдана. Хэдий өөр хоорондоо зохицохооргүй мэт материалуудыг ашигласан ч эцсийн дүндээ гайхалтай нийцлийг бий болгожээ. Халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх гэрлийн чийдэнгийн хэлбэрийг бараг сийлж урласан гэмээр хатуу керамик хэсэгтэй эсрэгцүүлсэн байна. 

 

 Гэрлийн чийдэн нь 2 өөр хэмжээтэй бөгөөд дангаар нь эсвэл олон чийдэнг өөр өөр өндөрт өлгөж, үүл мэт байршуулан контемпорари гэрлийн бүрхүүлийг бий болгох боломжтой. Гэрэлтүүлэг нь энгийн бөгөөд онцгой, өвөрмөц шинж чанарыг давхар агуулж болохыг уг брэндийн бүтээгдэхүүнээс харж болно.  

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла