Архитектур, дизайн

Италийн модон урлалын илэрхийлэл "Tacta"

Италийн уламжлалт гар урлал, бат бөх чанар, уран нарийн хийцийг төгс илэрхийлсэн цуглуулга!

Италийн "Passoni Design" компани одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1948 онд модон урлалын агуу уламжлалтай тосгон Фриулид үүсгэн байгуулагджээ. Тэр цагаас хойш модоор тавилга хийх арга технологийг боловсруулан хөгжүүлсээр байгальд ээлтэй аргаар ургуулсан мод, усан суурьтай цавуу, дарснаас гаргаж авсан будаг гэх зэрэг зөвхөн хамгийн сайн гэсэн байгалийн материал ашигладаг үйлдвэрлэгч болсон байна. 

Passoni-ийн сонирхолтой нэгэн цуглуулга бол "Tacta" бөгөөд өвөрмөц хэлбэрээрээ бусдаас ялгарна. Нумарсан хоёр модыг сандалны ар хэсгээс хөл хүртэл үргэлжлүүлэх санаанаас энэ загвар үүдэлтэй юм.  

 

 

Хоёр модны нэг нь сандалны ар түшлэг,  нөгөө нь гар тулах хэсэг болдог. Бүрэлдэхүүн нь зөвхөн нэг цэгт шүргэлцэн, бусад хэсэг нь салангид байснаараа суухад тав тух мэдрүүлэхээс гадна харахад гоёмсог чамин мэдрэмж төрүүлнэ.

Алдарт Жон Паусоны загварчилсан минимал цуглуулга...

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла