Архитектур, дизайн

Дизайны шинэлэг шийдлүүд

Дизайны шинэлэг шийдлүүдийг хамтдаа сонирхъё. 

Köllen Tryk-ыг огт өөр түвшний ханын зураг гэж болно. Энгийн уламжлалт, цэвэрхэн хийцтэй энэ бүтээгдэхүүнд интерактив бүрдлийг нэмж, хэрэгцээндээ тохируулан олон янзаар ашиглах боломжтойгоор зохион бүтээжээ. Тус бүтээл нь хэд хэдэн том модон товчлууртай бөгөөд дээр нь дарж өлгүүр болгон ашиглана. Хананаас ургах мэт харагдах энэ өлгүүрийг олон төрлөөр ашиглах боломжтой. Энгийн, загварлаг, хэрэгцээт бүтээгдэхүүн!

 

 

Японы Nendo студийн онцгой бүтээл Bunaco дуу өсгөгч нь мөн загвар, хэрэгцээт байдлыг нэгтгэн хослуулжээ. Японы Aomori-д ургадаг эвэрлэг модыг үр дүнтэй ашиглах зорилгоор энэхүү дуу өсгөгчийг бүтээсэн байна. Уг модыг нимгэн тууз маягаар бэлтгэж, цилиндр хэлбэртэй тунгалаг акриль дотор бэхэлсэн нь технологийн бүтээгдэхүүнд жинхэнэ байгалийн өнгө үзэмжийг бүрдүүлж өгчээ. Эвэрлэг модоор хийсэн дотор хөндийн хэлбэр болон дуу шингээх чанар нь цэвэрхэн, ер бусын дуугаралтыг бий болгоно. Модон эдлэлийн үзэмжийг тодотгохын тулд Bunaco өсгөгчийг тунгалаг хэвд суурилуулсан тул агаарт хөвж буй мэт харагдах аж. Гайхалтай, уран нарийн хийц бүхий бүтээл!

 

 

Энэ бол Сөүлд байрлалтай Orijeen студийн урласан Color Flow тавилга юм. Гэрэл болон харж буй өнцгөөс шалтгаалж энэ тавилгын өнгө хувирдаг. Уг онцлогийг бий болгохын тулд дизайнерууд лентикуляр технологийг ашиглаж, өвөрмөц гадаргууг бүтээжээ. Цэвэрхэн, нумарсан шугам бүхий Color Flow шкаф болон шүүгээ нь улаанаас цайвар хөх, ногооноос нил ягаан, тод ягаан, шар туяатай болон хувирч, өнгөний хурц тод, солонгорсон шилжилтийг санал болгодог. 

Ямар ч интерьерд ид шидийн мэт өнгө аяс авчрах төгс арга!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла