Архитектур, дизайн

Гайхширал төрүүлэх хөдөлгөөнт баримал Intercella

Шилэн бүтээлүүдээрээ алдартай Австрийн уран бүтээлч Thomas Medicus-ын хамгийн сүүлийн үеийн шилдэг урлал болох Intercella-г танилцуулж байна. 

Тус бүтээл бүхэлдээ мультимедиа хэдий ч гол цөм нь уламжлалт өнгөт шилний өлгөөтэй хэсэг дээр төвлөрсөн байдаг. Нэг метр 50 орчим диаметртэй, тод өнгөөр ​​будсан энэ бүтээл нь эсийг хийсвэр байдлаар харуулжээ. 

 

Томас Медикус үзэгчдэд илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийн тулд энэхүү тунгалаг бүтээлийг дэлгэц болгон ашиглахыг зорьсон бөгөөд ард нь дижитал анимейшн тоглуулах хоёр проектор суурилуулжээ. Үр дүнд нь өнгөт шил яг л амьд мэт харагдах аж...

 

Нууцлаг, яруу тансаг байдлаар дүүрэн өнгөлөг бүтээл.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла