Архитектур, дизайн

Jaquet Droz брэндийн гарын үсэг зурах төхөөрөмж

Дөрвөн жилийн хөгжүүлэлтийн дараа Jaquet Droz гарын үсэг зурагч төхөөрөмжөө танилцууллаа. Baselworld үзэсгэлэнгийн үеэр Швейцарийн энэхүү брэнд 280 жилийн ойн баяраа тохиолдуулан гарын үсэг зурагч төхөөрөмжөө олонд танилцуулав. 

1738 онд үүсгэн байгуулагчийн санаачилсан “Механикийн Гайхамшиг”-ийн өнө удаан жилийн уламжлалыг тус төхөөрөмж ийн үргэлжлүүлж байна. Орчин үеийн, хээнцэр чамин дизайнтай энэхүү ер бусын төхөөрөмж Pierre Jaquet-Droz-ын өвийг ирээдүй хойчид дамжуулж байна. Энэ бол ховор нандин бүрдэл хэсгүүдтэй, нууцлаг, ид шидийн аргаар хуулбарлан бичих чадвар бүхий механикийн гайхамшиг юм. 

 

Гарын үсэг зурагч уг төхөөрөмж дээр хөдөлгөөний жигд байдлыг нь анхаарч ажилласны зэрэгцээ эрчим хүчний нөөц харуулах дэлгэц суурилуулжээ. Энэ нь төхөөрөмжийн хажуу талд байрлах хөшүүргээр дахин тохируулга хийхийн өмнө хоёр бүтэн гарын үсэг зурах боломжийг бүрдүүлж өгч буй юм. Гар хийцийн механизмын тусламжтайгаар бичмэл үсгийг хуулбарладаг маш нарийн төвөгтэй хөдөлгөөнүүдийн ачаар ажиллах тус төхөөрөмж 4 оронтой кодоор хамгаалагддаг.

 

Энэ дижитал эринд Jaquet Droz-ын урласан ил харагдах механизм бүхий, ер бусын механик төхөөрөмжүүдийн гайхалтай, ид шидийн үзэмжийг цогцлоосон энэ бүтээл хэн бүхний бишрэлийг төрүүлэх нь гарцаагүй. 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла