Архитектур, дизайн

Заха Хадидын Vitae коллекц

Цэвэр цэмцгэр байдал ба орчин үеийг хослуулсан Vitae угаалгын өрөө!

Zaha Hadid Design нь Porcelanosa группийн Нокены коллекцод зориулж угаалгын өрөөний шинэ концепцоо танилцууллаа. 

 

Усны хөдөлгөөнөөс санаа авсан энэхүү угаалгын өрөөнд зориулсан цуврал нь хэсэг тус бүрийнх нь дизайнаас тодхон харагдах шингэн, органик хэлбэрээрээ онцлог. 

 

Төслийн зорилго нь амрах, усанд орох хувийн орон зайг бүрдүүлэхдээ үзэмжийг орхигдуулахгүй байх явдал байв. Муруй хэлбэр, гэрэлтүүлэг бүхий цорго, угаалтуур, толь, суултуур, усны онгоц нь эргономикийн шаардлага хангасан, динамик дизайнтай. 

 

Байгалийн гаралтай, мэдрэхүйн онцлогт суурилсан эдгээр давуу талууд нь танд амар амгалан, тайван мэдрэмжийг өгөх нь гарцаагүй.

 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла