Зочид буудал

Парисын “Friedland” зочид буудал

Парисын алдарт Фобур-Сент-Оноре гудамжинд байрлах "Friedland" зочид буудлыг танилцуулж байна.

Парисын “Studio Nocc’’ архитектурын студи зочид буудлын 40 өрөөний гоёл чимэглэлийг хариуцан ажиллажээ. Ингэхдээ 1800-аад оны сүүл үеийн гоёмсог чамин хэв маягийг чөлөөтэй ашиглаж, дотоод заслыг барилгын экстерьертэй нийцүүлэн  гаргасан байна. Түүнчлэн угтах танхимд байрлах өнгөт шилэн цонхыг бүхэлд нь уламжлалт арга техникээр  урласан бөгөөд дээр нь буй хээ нь Пьер Сулажын хүндэтгэлд зориулагджээ. Мөн рестораны хүнхэр тааз нь 17, 18-р зууны үеийн сэхээтнүүдийн цугладаг байсан кафег санагдуулна. Өөрөөр хэлбэл, өнгөт цонхноос авхуулаад ресторан хүртэлх зочид буудлын бүх зүйл таныг 19-р зууны Парист аваачна. 

 

Мөн үеийг санагдуулам нуман хаалга, модон шал, өнгөт шилэн цонх, модон урлал, сүлжмэл эдлэл, гантиг, террацо техник зэргийг зочид буудлын янз бүрийн хэсгүүдэд ашиглажээ. 

Ногоон, хөх-саарал, цайвар шар, бор өнгүүд нь "Friedland"-ын орон зайг тодотгон ялгаж өгнө.  Зөөлөн болон хурц өнгийг хослуулсан өрөөнүүд нь зочдод амрах, урам зориг өгөх орчинг бүрдүүлснээр Friedland-ыг Парист ирэхдээ зайлшгүй очих ёстой газар болгодог. 

 

Тав тухтай 4 одот зочид буудал...