Зочид буудал

Британи урлалыг илтгэх "The Peninsula" зочид буудал

Лондон хотод сүндэрлэсэн шинэ ордон! 

Хотын хамгийн алдартай газруудын нэгд байрлах "Peninsula London" зочид буудал бол Британийн шилдэг гар урчуудын онцгой хамтралын илэрхийлэл юм.

 

"Hopkins" архитектурын фирм эргэн тойрны барилгуудтай зохицох байдлыг нь ихээхэн харгалзан үзжээ. Дэлхий дахинаа алдаршсан дизайнер Энцо Энеа тус зочид буудлыг том талбай бүхий цэцэрлэг дунд байхаар төлөвлөсөн байна. "Peninsula London"-ы тансаг өрөөнүүд, үйлчлүүлэгчдэд зориулсан хэсгүүдэд архитектор Петр Марино гоёмсог, тохилог орчинг бүрдүүлжээ.

 

 

Түүнчлэн дизайнер Женни Пекхемтэй хамтарч зочид буудлын ажилчдын хувцасны загварыг гаргасан байна. Мишелиний одот тогооч, гүйцэтгэх захирал Клод Босси дээвэр дээр байрлах "Brooklands" хэмээх гайхалтай рестораныг хариуцан ажилладаг. Эдгээрээс гадна угаалгын өрөөний хэрэгслүүдийг бүрдүүлэхдээ үнэртэн бүтээгч Тимото Хантай хамтарчээ. Зочид буудлын дотор засалд зориулсан анхны уран бүтээлүүдийг гаргахын тулд "Royal" уран зургийн сургуулийн 40 гаруй уран бүтээлчтэй мөн нэгдэн ажилласан байна. 

 

 

Дизайнер Ричард Брендоны урласан шаазан хэрэгслүүд, Английн "Coates & Seely" терруарын дарс, "Zero Carbon Farms"-ийн шинэхэн хүнсний ногоо зочид буудлын тансаг байдлыг улам ч тод илэрхийлнэ.