Зочид буудал

"Voco Paris" зочид буудал

Оскар Люсьен Оно “Voco Paris” зочид буудлын чимэглэлийг хариуцан ажиллалаа.

“Number twenty” агентлагийн үүсгэн байгуулагч, чимэглэлч Оскар Люсьен Оно тус зочид буудлын интерьерийг бүрдүүлжээ. Сэтгэл татам орчин, эрс тэс өөрчлөлтүүдээр дүүрэн аялалд урин дуудах энэхүү хөлөг онгоцонд тавтай морил… 

 

Урлагийн эрх чөлөө, их хотын хувирал өөрчлөлт, бүрэн дүүрэн хувьслыг илтгэх эко дүүрэг Клиши-Батиньолийн төвд байрлах орчин үеийн хамгийн эрэлттэй зочид буудлуудын жагсаалтад шинэ хаяг нэмэгдэж байна. Энэ бол “Voco” зочид буудал юм. Оскар Люсьен Оно энэхүү хуучны зочид буудлыг өвөрмөц, дулаахан, контемпорари газар болгон өөрчилжээ. Тэрээр дотоод засал чимэглэлийг бүрдүүлэн ажилласны зэрэгцээ хөлөг онгоцны хамар мэт хэлбэртэй барилгын архитектурын бүхий л хэсэгт тод томруун онцлогийг шингээсэн байна.

Тухлаг, цэлгэр саруул 264 өрөөнд байгалийн материал, өнгөнүүдийг чөлөөтэй ашигласан нь харагдана. Ингэхдээ модны ур, хушганы мод, график хээ бүхий хавтан, сүрлэн сүлжмэл эдлэл, хурц тод хээ, хуучны гар урлалын чимэглэл зэргийг хольж хослуулан, ая тухтай мэдрэмж төрүүлэх газрыг ухаалгаар бүтээжээ. 

 

Мод, хамба хилэн, металл, гантиг зэрэг нь тансаг зэрэглэлийн хөлөг онгоцны бүхээгийг санагдуулах бөгөөд тухлаг гоёмсог хэв маяг нь зөвхөн зочид буудалд зориулж тусгайлан урласан тавилгуудтай салшгүй холбоотой.

 

Romcoco рестораны хувьд аялалд урин дуудах мэт орон зайдаа ногоон болон бор өнгийг гайхалтай хослуулжээ.