Зочид буудал

Мексик дэх минимал зочид буудал

Baja California-ийн захад орших Cabo хот болон энэ хойгийн диваажин мэт эрэг бол яах аргагүй Мексикийн гол цэг билээ. Алдарт архитектор Miguel Angel Aragonés дэлхийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудын жагсаалтад саяхнаас багтах болсон Mar Adentro зочид буудлаа энд нээсэнд гайхах зүйл огтхон ч үгүй. 

Тэрээр зочид буудлынхаа бүхий л дизайныг өөрөө гаргасан бөгөөд энэхүү гантиг цагаан ордны усан мандалтай залган байрласан шоо дөрвөлжин болон элдэв чимэггүй, цэвэрхэн тавилгуудаас архитекторын өндөр туршлага илт харагдана. 



Мөн энэ зочид буудал нь уран зургийн галлерей, орон нутгийн болон олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулдгаараа онцлог. Цасан цагаанаар гялбасан диваажингийн энэ газарт усан суваг, давстай усан сан, гадаа усан сан, спа, кино театр болон хоёр ч ресторан бий. 



Өрөө бүрийг хамгийн сүүлийн үеийн технологиор тохижуулсан бөгөөд гэрэл, хөшиг болон температурыг тохируулж, өрөөний үйлчилгээ дуудах боломжтой таблетаар хангаж өгчээ.
Ирээдүйн зочид буудалд тухлан саатаарай!