Зочид буудал

Брюсель зочид буудал дахь онцгой өрөө

Уран бүтээлч, дизайнер, аялагч Жон-Паул Леспана "The Hotel Brussels" зочид буудалд өөрийн төсөөллийн ертөнцийг бий болголоо. 

Сэдэвчилж зассан энэхүү өрөөнд сонирхолтой чемодануудыг тавьжээ. Хүрч, мэдэрч, харилцаж болох орчин бүхий өрөөний интерьер дизайн гаргах хүслээс бүх зүйл эхэлсэн байна. Сонин содон зүйлсээр дүүрэн орон зай... Унтлагын өрөө, зочны өрөө, угаалгын өрөөнд Леспанагийн дуртай өнгүүд зонхилжээ. 

 

Энэ байранд зочин хүрэлцэн ирээд буудаллахаар болбол дизайнер өөрийн хувцас болоод чимэглэлийг цуглуулгаасаа гаргаж өгөх аж. Уур амьсгал бүрдүүлэгч уран дархан болохоор Леспана яг энэ өрөөнд зориулан англи хэл дээр подкастууд хүртэл бичсэн байна. 

Түүнээс гадна зочид буудлын ахлах тогоочтой хамтран тусгай өрөөний үйлчилгээ гаргажээ. Хүмүүсийг уйдаахгүйн тулд тэрээр өөрийн ажлуудыг тайлбарласан бичлэг бэлтгэжээ. Ороолтны өлгүүр, хувцасны өрөөнд цамцнууд, өдрийн цагаар өмсдөг биед эвтэйхэн хувцас, Бермуда шорт, жижиг аксессуар, энгэрийн зүүлт, үсний боолт гээд адал явдалд дуртай дизайнерын шинэ коллекц бүхэлдээ зочдод зориулагджээ. 

Жон-Паул Леспана зөвхөн орон зай ашигладаг уран бүтээлч биш. Тухайн цаг мөч, тохиолд зориулан эд зүйлсийн зохицлыг олж тохижуулах дуртай нэгэн. 

 

 

Бусад олон хотын болон өөрийн нутгийн уран бүтээлчдийн ажлууд, дэлхийн энд тэндээс цуглуулсан зүйлс, ер бусын эд хогшил... Энэ бүгдийг Брюсель хотыг 180 хэмээр тольдож болох орон зайтай хослуулсан орчныг ийнхүү зочдод зориулан бэлджээ.