Зочид буудал

Доминикан улсын таван одот резорт "Cayo Levantado"

Доминиканы Бүгд Найрамдах Улсад байрлах Каёо Левантадо Резорт... 

Саманагийн булангаас ердөө 5 орчим километр яваад Каёо Левантадо нэртэй арал бий. Энэ нь биологийн олон янз байдлаараа хүмүүсийн сонирхлыг татаж буй Доминикан улсын домог мэт газруудын нэг юм. Цэнгэг ариун усаар хүрээлэгдсэн эрэгтэй. Тэрнээс гадна дотроо ер бусын адал явдалд таныг урин дуудах баян бүрдийг нууж байдаг.  

 

Каёо Левантадо Резорт нь Викториан цаг үе, түүхийг санагдуулам анзаарч ажихгүй байхын аргагүй газар. 

 

Энд нээгдсэн 5 одтой амралтын газар нь байгальд ээлтэйгээр зөв боловсон аялдаг, шинэ содон зүйл харж үзэх тэмүүлэлтэй хүмүүст зориулагджээ. 

 

 

 

Орон нутгийн соёл уламжлал, байгаль орчин, амьдрах таатай хэв маяг гэсэн тулгуур гурван баганад түшиглээд энэ газар өөрийн гэсэн хэмнэл, хэв маягийг бүрдүүлжээ. 

 

 

Байшин барилга нь гайхалтай сайхан. Хоол нь олон янзын сонголттой бөгөөд Доминиканы уламжлалт унд, зоогийг үүсгэсэн орчиндоо тохируулан шинэчилжээ. 

 

 

 

Нийт 218 өрөөтэй, 2 усан сан, 6 ресторан, 7 баартай. Ганцаарчилсан сургалт авдаг бэлтгэлийн танхим, эрүүл мэнд, сайн сайханд зориулсан 4 төрлийн хөтөлбөр бүхий цогц спа төвтэй. Ганцаараа ажиллаж болох бүтээлч урлангууд, бясалгал болоод хоол зүйн зөвлөгөө өгдөг студиуд бас бий. 

 

 

Танд зориулсан тансаг зэрэглэлийн үйлчилгээ цогцолсон резорт...