Гоёл чимэглэл

Lady Dior ба Хатагтай Диана нарын дотно түүх

Диор загварын ордны бэлгэ тэмдэг болсон Lady Dior гар цүнх нь Уэльсийн гүнж Дианагийн түүхтэй салшгүй холбоотой юм. 

1995 оны 9-р сард Францын тэргүүн хатагтай Парисын Гранд Палед болсон Пол Сезанны ретроспективын нээлтэд оролцох үеэрээ түүнд Dior брэндийн цоо шинэ цүнхийг бэлэглэж байжээ. 

"Тэр үед Chouchou нэртэй байсан гар цүнх нь хараахан олонд танилцуулаагүй өвөрмөц бүтээл байсан юм."

Тухайн оныхоо 11-р сард гүнж Аргентинд албан ёсны айлчлал хийсэн ба Буэнос-Айрест онгоцноос буухдаа хэдэн долоо хоногийн өмнө бэлгэд авсан цүнхээ барьсан харагдсан нь дэлхий дахинаа алдаршсан гэрэл зурагт мөнхрөн үлдсэн байна. Ийнхүү энэхүү цүнх нь хатагтайн нэрийн хуудас болжээ.

1995 оны 11 сард Аргентин улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр
Гүнж Диана

Цүнхэндээ бүр мөсөн дурлаж орхисон тэрээр нүднийхээ өнгөнд тохирсон хар хөх өнгийн хувилбарыг хүссэн. Цүнхний орчин үеийн, дэгжин байдалд татагдсан Диана гүнжийн ачаар мөн "цүнх нь түүнд туйлын зохисон учраас" энэ цүнхийг Lady Dior гэж албан ёсоор нэрлэсэн байна.

Тэндээс л Lady Dior домог болсон бөгөөд энэхүү гайхамшигт цүнхний цаана бид одоо зургуудаас олж хардгаас илүү түүх оршин байдаг билээ.