Хэв маяг

Сараана цэцгийн хээ бүхий Dior-ийн иж бүрдэл

 

Байгаль, ургамал цэцэгсээр чимэглэсэн Dior-ийн гоёмсог бүтээлүүд! 

Жил бүрийн 5-р сар бол Корделиа де Кастелланегийн хувьд Dior-оос гаргасан чамин аяга таваг дээрх сараана цэцгийг онцлон танилцуулах боломж байдаг.

 

Энэ үйл явдлыг тохиолдуулан Dior-ын бүтээлч захирал Корделиа де Кастеллане цэцэрлэгийнхээ төв хэсэгт хаврын гоёл чимэглэлийн талаарх урам зориг, шинэлэг санаагаа хуваалцлаа. Цэцэгсийг "Granville" цуглуулгын аяга, таваг дээр хөх саарал, ягаан болор, маргадын өнгөөр дүрслэн буулгажээ. 

Амьдралын баяр баясгалангийн цэцгэн илэрхийлэл, азын бэлгэдэл болсон бүтээлүүдийг дараах зургуудаар хүргэж байна.