Чиг хандлага

Гэрэл зураг, бүжиг, оригамиг нэгтгэсэн PLI.É

 

Монтреалын гэрэл зурагчин Мелика Дез, оригами урлаач Мисс Клауди нар төсөөллөө нэгтгэн урлагийн төрлүүдийн сонирхолтой хослолыг бүтээв. 

Тэд дөрвөн том хотоор аялж, олон улсад алдартай зургаан бүжгийн компанийн 14 бүжигчнийг цаасан урлалын бүтээлээр гоёж, их хотын үзэмжийг тусган гэрэл зургийн хальснаа буулгажээ.

 

 

 

Уламжлалт балетын тютю, тэгш бус хэмтэй хувцаснууд, ороолт зэргийн өнгө, загвар бүрийг Pauline Loctin бүжигчдэд тусгайлан гаргаж өгсөн байна. Харин Melika Dez Нью-Йоркийн гудамжнаас Парис дахь Луврын музей, Ром болон Montreal-ын алдарт талбай зэрэг газруудад гайхалтай чимэглэлээр гоёсон бүжигчдийнхээ зураг авалтын нөхцөлийг бүрдүүлэн ажиллажээ.

 

 

 

 

 

 

 

Хоёр уран бүтээлч Alvin Ailey Америкийн бүжгийн театрын Akua Noni Parker, Харлемын бүжгийн театрын Ingrid Silva болон Les Grands Ballets Canadiens компанийн Maude Sabourin, Mai Kono зэрэг алдарт бүжигчдийн гүйцэтгэлд үйл явцыг бүрэн даатгасан юм.  

 

 

Melika, Pauline нарын бүтээлээс бид бүжигчдийн гоо үзэсгэлэн, ялгаатай байдлыг тод илэрхийлэх гэсэн хүслийг олж харна. Тэдний хамгийн гоёмсог хөдөлгөөнийг гэрэл зургийн хальсанд буулгана гэдэг бол жинхэнэ урлаг юм.

 

 

 

Үүний үр дүнд уран тансаг байдал, гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулсан ер бусын гэрэл зургууд бүтсэн бөгөөд эдгээрийг Montreal хотноо дэлгэн үзүүлсэн байна.