Робот, завь

Ер бусын бяцхан робот Gita

Уг роботыг Gita гэдэг бөгөөд италиар богино аялал гэсэн утгатай. Piaggio группийн Бостон хотод төвтэй Start-Up болох Piaggio Fast Forward нь энэхүү шинэ төрлийн роботыг загварчилжээ.

Домогт Веспа брэнд эд зүйлс зөөх зориулалттай энэхүү бяцхан роботыг үйлдвэрлэснээрээ жижиг хэмжээний хувьсал хийжээ. Gita-г хөгжүүлэхэд жил гарны хугацаа зарцуулагдсан бөгөөд уг робот нь 66 сантиметрын өндөртэй, цилиндр чемодан мэт хэлбэртэй. Хоёр дугуй нь гэрэлтэн асах ба ямар ч саад бартаанд торохгүй, төрөл бүрийн гадаргуу дээр явах боломжтойгоор бүтээгджээ. Робот нь доторх тээшиндээ 18 килограмм хүртэл ачаа авч явах чадалтай. Уг тээш нь хурууны хээ уншигчийн тусламжтайгаар онгойно. Робот хараанаас алдрах, алга болох зэрэг эрсдлээс сэргийлж байршил тогтоогч төхөөрөмж суурилуулсан учир хөдөлгөөн бүрийг нь хянаж, дагах боломжтой.

Gita робот

Мөн саад бартааг тодорхойлох системийнхээ ачаар өөрийгөө удирдлагаар хангахаас гадна 3 хэмжээст газрын зураг ч боловсруулах чадвартай. Уг тохиргоог идэвхжүүлээд, өмнө тохируулсан маршрутыг харж болохоос гадна аяллын хөтөч маягаар ч ашиглаж болно. Мөн Gita-ийн хамгийн өвөрмөц онцлох шинж бол хүчирхэг камерынхаа тусламжтайгаар таныг алхаж, гүйж, бүр дугуй, скейт унаж байхад хүртэл гаднын ямар ч оролцоо тусламжгүйгээр эзнээ алдалгүй дагах чадвартай байна.

"Gita нь цагт 35 километр хүртэл хурдалж, тасралтгүй найман цаг ажиллах боломжтой."

Gita робот

Уг роботыг бид цүнх, тэрэг, ирээдүйн хөтөч гэж төсөөлж болох ч зохион бүтээгчид Gita-г хүргэлтийн үйлчилгээнд ашиглахаар зориогүй аж. Харин техник үйлчилгээ, цэцэрлэгжүүлэлт, хяналт шалгалтын ажилчид болон хүнд ачаа авч явах шаардлага тулгардаг хүмүүст туслах зорилгоор Gita-г зохион бүтээжээ. Түүнчлэн уг робот тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг ч хөнгөвчилж чадах юм.

Танд зайлшгүй хэрэгтэй бяцхан робот Gita!