Архитектур, дизайн

Урлагт бүрэн автуулах TeamLab-ийн музей

Энэхүү өвөрмөц, сэтгэл хөдөлгөм музей нь Бээжин хотод байрладаг. Олон улсад алдартай Teamlab нэгдэл нь урлагаар дамжуулан ертөнц хоорондын харилцаа холбоо болоод шинэ ойлголт өгөхийг зорьжээ. 

Хятадын нийслэл дэх Чаоян Жой Сити худалдааны төвийн дээд давхарт байрлах TeamLab Massless музей нь ойролцоогоор 10,000 метр квадрат талбай, 11 метр өндөр таазыг ашиглан тасралтгүй хувиран өөрчлөгддөг интерактив орчныг бүрдүүлжээ. 

 

Энд дижитал технологийн ачаар хүний мэдрэмж материаллаг ертөнцөөс бүрэн чөлөөлөгдөх бөгөөд үзэгч урлагийн бүтээлүүдэд хүссэнээрээ хүрч бүрэн уусах боломжтой гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ.

 

Сансар огторгуйд хөвөх адил харагддаг, үүл мэт "Massless Clouds Between Sculpture and Life" нэртэй бүтээлээс гадна "Resonating Microcosms - Solidified Light Color" гэх 61 өнгөөр гэрэлтэх өндөгнүүд гэхчлэн нийт 40 бүтээлийг энд танилцуулжээ. "Massless Clouds Between Sculpture and Life" баримал нь массын тухай ойлголтыг эвдэж, газарт бууж, дээш хөөрөн замхрахгүй, харин огторгуй дунд хөвж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Энэхүү бүтээл рүү үзэгчид жинхнээсээ уусан ордог тул үүл мэт уг бүтээл болон хүний биеийн хоорондох хил хязгаар нь хоёрдмол утгаар тодорхойлогдддог аж.

 

Мөн "The Infinite Crystal Universe" хэмээх гэрлийн бүтээл болон  "Floating in the Falling Universe of Flowers" гэх цэцэгсийн дунд бүрэн уусан орох мэт дүрслэл бүхий бүтээлүүдийг эндээс харах боломжтой. Эдгээрээс гадна  400 лазер төхөөрөмж ашигласан Plane хэмээх гэрлийн бүтээл, бие бялдарын хүчийг илэрхийлэх бүтээлч спортын орон зай болсон Athletics Forest болон боловсролын төсөл болох Future Park зэргийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. 

 

Хүн ба урлаг хоорондын хил хязгаарыг мартуулж, илүү чөлөөтэй байх боломжийг олгох гайхалтай интерактив бүтээлүүдийн илүү дэлгэрэнгүйг LUXE TV Mongolia Youtube хуудаснаас үзээрэй. 

 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл

Архитектур, дизайн

“Four Leaves” вилла