Зочид буудал

Амиллара, захиалгат хувийн арлууд

Майами, Дубай, Мальдив бол диваажингийн хэсгийг өөрийн гэр болгон эзэмших боломжтой мөрөөдлийн газрууд юм. 

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжигч Oqyana Real Estate болон хувийн арлын концепцийн мэргэжилтэн Dutch Docklands нарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон Амиллара арлын төсөл нь байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй, бие даасан, хөдөлгөөнт, эрс шинэчлэл авчрахуйц хиймэл арлын үзэл баримтлал юм. 

 

Голландын дизайнер Koen Olthuis энэхүү төслийн гоо зүйг өөрийн футурист өнгө аясаараа тодорхойлжээ. Мөн Францын далайн эрэл хайгуулч Жан-Мишель Кустогийн Ocean Futures Society-тай хамтран бүтээсэн эдгээр хувийн арлууд нь далайн амьтдын шинэ амьдрах орчинг бүрдүүлэх аж. Тэр дундаа шүрийг онцолж болох юм. 

 

Арал бүр мөрөөдлийн гэмээр вилла, хувийн наран шарлагын газар, усан сан, усан онгоцны зогсоолтой.  Энэ бүхэн тансаг ургамлуудын дунд байрлана. Эндээс худалдан авагчид хүссэн газар луугаа аялах боломжтой.

 

Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өөрчлөх шинэ арлууд...