Хэв маяг

“Women for Bees” зөгийн аж ахуйч эмэгтэйчүүдийн нэгдэл

Эдгээр зөгийнүүдийг Прованс хотоос 1000 км замыг туулж, ЮНЕСКО-оос дархан цаазат газар гэж зарласан Францын зүүн хэсэгт орших өмнөд Mosel-ийн цөөрөмд нутагшуулж байна. Энэхүү машин нь 52 нууцлаг хайрцаг ачиж байгаа ба эдгээр нь тус бүрдээ 50,000 зөгий агуулсан 52 үүр юм. Үүр бүрд 50,000 зөгий байгаа ба нийт 2,500,000 зөгий бий. 

Баавгай, цөөвөр чоно зэрэг суурьшсан Parc des Sainte Croix-д байрладаг Sarreburg-ийн газар нутагт байрлах энэхүү хэсэг нь интернэт хэрэглэгчдийн саналаар Францын хамгийн үзэсгэлэнтэй амьтны паркаар шалгарсан. НҮБ-ын мэдээлснээр зөгий дэлхийн таримал 100 зүйл ургамлын 71-т тоос хүртээж, хүнсний хэрэглээний 90 хувийг хангадаг. Өнөөдөр зөгийн тоо толгойн 50% нь аюулд өртөөд байна. Тиймээс зөгий хамгаалах үйл ажиллагааг дэмжих нь манай экосистем оршин тогтноход зайлшгүй шаардлагатай зүйл юм. Зөгийн тоосжилт нь эдийн засгийн хөдөлгүүр бөгөөд жилд 130 тэрбум еврогийн орлого олдог байна. Энэхүү сорилтыг даван туулахын тулд Angelina Jolie дэлхийн зөгийчидтэй хамтран ажиллаж уг сүлжээг бий болгожээ.

“Women for Bees” нь Guerlain-ийн санаачлан ЮНЕСКО-тай хамтран хэрэгжүүлж буй зөгийн аж ахуйч эмэгтэйчүүдийн нэгдэл юм. 

Жил бүр арван эмэгтэйг сурган таван жилийн дараа 50 зөгийчинтэй болох зорилт тавин ажиллаж байна. Тэд биологийн олон төрөл зүйлийг хамгаалахын тулд эрдэм шинжилгээний мэдээллийг бусадтай хуваалцана. Үүнээс гадна эмэгтэйчүүдэд хөгжлийг удирдан чиглүүлэх боломж олгох замаар алслагдсан тосгодыг амь оруулан сэргээх зорилготой юм.