Үнэт эдлэл

Gem Dior коллекцийн үнэт эдлэлийг хэрхэн урладаг вэ?

Нарийн хийц, энгийн байдал гэсэн шинжийг агуулсан бөгж, бугуйвчуудаар Gem Dior коллекц дахин шинээр мэндэлж байна. 

Абстракт бас органик. Виктуа Де Кастеланы хэлснээр Gem Dior коллекц нь байгаль болоод загварын уран уусал юм. График шугамуудаараа бусдаас ялгардаг. Тэдгээр нь уул хадны эрдэслэг давхраануудыг илтгэх мэт. Эсвэл Christian Dior-ийн урлангийн ханан дээр багцаар нь хатгаж тогтоосон олон өнгийн даавууны дээж гэлтэй. 

Ер бусын энэ бүтээлийн хэсэг тус бүрийн нүүр ялгаатай бөгөөд ямар дарааллаар байрлахыг нь нарийн тогтоож өгсөн. Дуу болон хөдөлгөөнөөр хувьсаж олон янзын эффект үзүүлдэг. Өө сэвгүй төгс нарийвчлал. Түүний дараа зүлгэх шатыг дамжсанаар үнэт эдлэл маань нүд гялбуулан туяарах алтны давтагдашгүй төрх болон Dior-ийн шинийг эрэлхийлэгч чанар болон ажилдаа мэргэшсэн байдлыг ил болгон харуулна. 

Шар алт, ягаан алт, цагаан алт, бас нэмээд очир эрдэнийг шингээсэн туйлын орчин үеийн эдгээр загварууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан маш олон янзын хувилбараар гарсан.  

Орчин үелэг байдал болон нарийн нямбай гүйцэтгэлийн гайхалтай нэгдэл болсон энэхүү коллекцийг та бүхэнд толилуулж байна...