Автомашин

Czinger 21C Hybrid

Czinger 21C Hybrid машины хүч 1250 мориных!

100 хувь Америк автомашин үйлдвэрлэгч гэж хэлж болох Czinger компани анхны бүтээгдэхүүнээ Geneva Motor Show 2020 дээр танилцуулахаар төлөвлөөд байсан. 1250 морины хүчтэй 21C-тэй хамтдаа танилцацгаая. Ерөнхийдөө бол хайпер машины хэв маягтай гэж хэлж болно. Бахим бүдүүн хярлаа, өргөн ар, нүсэр том хажуу хормойтой. Арын салхи зүсэгч нь сүрлэг. Бөмбөгөр хэлбэртэй шилэн бүхээг нь 24 цагаар үргэлжилдэг Le Mans гэх мэт уралдаануудад оролцдог хайпер машинуудын стилийг санагдуулам. 

Дотор тал нь яг л сөнөөгч нисэх онгоцыг төсөөлөн буулгасан эх хувиа тэр чигт нь буулгасан мэт харагдах бөгөөд жолоочийн ард зорчигчийн ганц суудалтай. Америкийн Лос Анжелест төвтэй энэхүү старт-ап компани Czinger бүтээсэн хайпер машин нь ам ангайлгам үзүүлэлттэй гэдгийг хэлж байна. Тодруулбал 0-ээс 100 км цаг хурдыг 1.9-хөн секундэд авдаг. 

Зүгээр л толгой эргэм!