Хааны цэцэрлэгт хүрээлэнгээс санаа авсан цайны үйлчилгээ
2025/01/16
Лондон хотын Жюмейра Карлтон Тауэр /The Jumeirah Carlton Tower Hotel/ зочид буудал III Чарльз Хааны бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн “Highgrove House & Gardens”-аас сэдэвчлэн санаа авсан цайны үйлчилгээтэй болжээ.
Зургаадугаар сарын дундаас санал болгож эхэлсэн энэ үйлчилгээнд байгальд ээлтэй байдлыг эрхэмлэсэн ургамлын гаралтай унд цайг багтаасан байна.
Цэснээс Британи маягийн амтат холнууд, жишээ нь хатан хааны нэрийн тахиан махан хачиртай талх, цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлуудаас амт үнэр оруулсан нарийн боов, дөрвөн төрлийн бин гэх мэтийг сонгож болно. Бин нь зөгийн балтай, эсгэлэн зөөхий болон гангатай гэх мэтчилэн. Highgrove цэцэрлэгт хүрээлэнд зөгий үржүүлдгийг бэлгэдээд ийм жор зохиосон байна.