Загвар
Louis Vuitton анх удаагаа хүүхдэд зориулсан коллекц гаргалаа
Louis Vuitton зөвхөн бяцхан үрсэд зориулсан коллекц гаргалаа
Хувцас, гутал, аксессуар, жижиг эдлэл гээд олон зүйлээс бүрдэх энэхүү чанарын дээд болсон коллекц нь Louis Vuitton-ийг гэгээлэг, жаргалтайгаар илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл тус загварын ордоны генийг арай өөр төрхөөр харуулж байна гэсэн үг. Энэхүү коллекцоор Louis Vuitton-ийг бяцхан үрсдээ зориулан дахин төрүүлсэн юм гэж болох юм.
“Meli-Melo” /мели-мело/ гэж нэрлэсэн уг коллекцод брэндийн билэг тэмдэг болсон хээг голлон ашигласан бөгөөд тухайлбал Louis Vuitton цэцгийг арьсан баллерина гутал дээр цоолбороор байдлаар дүрсэлсэн нь хайр татам байдлыг илтгэж байна. Харин ноолууран хувцас болон шошгон дээр 3D эффекттэйргээр нэхэж гаргасан нь туйлын онцлог байлаа. Коллекцид өдөр тутмын болон онцгой үйл явдалд зориулсан загварууд аль аль нь багтсан ба түүгээр ч зогсохгүй насан туршдаа нандигнан хадгалж болох тоглоомуудыг ч бүтээсэн байна.
Сүүн цагаан, элсэн шар, сүүдрэн саарал гэх мэт зөөлөн өнгүүдийг сонгожээ. Пастел өнгийг суурь болгож дээр нь тод шар өнгөөр тодотгон өгсөн нь гайхалтай дулаан мэдрэмжийг төрүүлэх ажээ. Зөөлөн дулаан болон бат бөх гэсэн материалын сонголт нь Louis Vuitton дэлхийн томоохон, тэргүүлэгч брэндийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгальд ээлтэй хандлагаа эрхэмлэж буйг илэрхийлжээ.