Автомашин

Christiano Ronalodo-ийн 10 сая долларын үнэтэй Bugatti La Voiture Noire

Дэлхийн хамгийн ховор машин: La Voiture Noire

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Christiano Ronaldo-ийн эзэмшдэг Bugatti брэндийн “La Voiture Noire” загвар нь түүний тансаг автомашины цуглуулгын онцлох загваруудын нэг бөгөөд зөвхөн ганцхан ширхэг үйлдвэрлэгдсэнээрээ дэлхийн хамгийн ховор машин хэмээн алдаршсан билээ. Энэхүү цорын ганц бүтээл нь Bugatti-ийн домогт Type 57 SC Atlantic загвараас санаа авч бүтээгдсэн бөгөөд түүх, орчин үеийн инженерчлэлийн гайхамшгийг хослуулсан юм. Хамгийн дээд зэрэглэлийн гар хийцийн нүүрстөрөгчийн ширхгээр бүтээгдэж, гүн хар өнгийн гялалзсан гадаргуугаар бүрхэгдсэн энэхүү машин нь 10 сая долларын үнэлгээтэй юм.

La Voiture Noire нь 8.0 литрийн W16 дөрвөн турботой хөдөлгүүр бүхий 1,479 морины хүч гаргаж, цагт 420 км хүртэл хурдлах чадвартайгаас гадна, машины дотор салоныг гар хийцийн арьсан бүрээс, хөнгөн цагаан чимэглэл зэрэг тансаг элементүүдээр чимэглэж өгсөн захиалгат бүтээл юм. Машины C хэлбэрийн гэрэл, мөн мориний тах хэлбэр бүхий гадна бүрхүүл зэрэг бүх нарийн хэсгүүд нь Bugatti-ийн загварчлалын ур чадварын онцлогийг харуулж байна.

Christiano Ronaldo-ийн Bugatti Chiron, Ferrari Monza SP1 зэрэг тансаг автомашины  цуглуулгад La Voiture Noire төгс зохицож байгаа ба энэ нь тэрээр зөвхөн хөлбөмбөгийн домог төдийгүй амжилт, онцгой байдал, дэлхийн тансаг хэв маягийг тодорхойлох нэгэн гэдгийн баталгаа болж байгаа юм.