Гоёл чимэглэл

Зендаяагийн 300,000 долларын үнэ бүхий алмазан бөгж

Холливуудын алдарт жүжигчид болох Зендаяа, Том Холланд нарын сүй тавьсан явдал сошиал орчинд шуугиан тарьсан ч тэдний сэтгэл хөдөлгөм хайрын түүхээс гадна Зэндаяагийн сүйн бөгж олны анхаарлыг татаад байна. 

Британийн нэрт үнэт эдлэл бүтээгч Жессика Маккормакийн зохион бүтээсэн 5.02 каратын дугариг зүсэлттэй орчин үеийн мөртлөө мөнхийн сэтгэл татам байдлыг бэлгэдсэн тансаг зэрэглэлийн алмазыг Том Холланд сүйн бөгжөөрөө сонгожээ.  Уламжлалт бөгжүүдээс ялгаатай нь Маккормакийн нэрийн хуудас болсон gypsy setting буюу үнэт чулууг бөгжинд шууд суулгаж өгсөн гөлгөр загвараар бүтээгдсэн ба энэ төрлийн загвар нь үнэнч, тууштай байдлыг бэлгэддэг.

Бөгжний үнэ алмазын чанараас хамааран 120,000-аас 300,000 доллараар үнэлэгддэг. Хэдийгээр алдартнуудын дундах хамгийн тансаг бөгж биш боловч гоёмсог гар урлал, давтагдашгүй ховор дизайнаар бүтээгдсэн учир Холливудынхны дунд хамгийн сэтгэл татам загваруудын нэгт зүй ёсоор тооцогдож байгаа юм. 

Зэндаяагийн өөрийн энгийн бөгөөд чамин хувцаслалтын хэв маягтай түүний шинэхэн сүйн бөгж төгс зохицож илүү хүчирхэг, классик дүр төрхийг бүрдүүлж байна.

Энэхүү сүй тавьсан явдал нь Зэндаяаг iconic сүйн бөгж авсан алдартнуудын эгнээнд зүй ёсоор нэгтгэж байгаа ба Бейонсе, Ким Кардашиан зэрэг алдартнууд олон сая долларын үнэтэй очир алмаазаар гоёж байсан бол Зендаяагийн хувьд тансаг байдлыг илүү орчин үеийн хэв загвартай хослуулан, ганган дэгжин байдлыг бий болгожээ.  

 

Дэлхий нийтээр тэдний хуримыг тэсэн ядан хүлээж байгаа энэ цаг үед түүний сүйн бөгж бол хайр дурлалын бэлгэдэл болоод зогсохгүй түүний төгс мэдрэмжийг бидэнд харуулж өгч байгааг хэвлэлүүд онцолж байна. Жинхэнэ Холливудын жишгээр энэ бол романтик байдлын илэрхийлэл бөгөөд олон жилийн турш шүтэн бишрэгчдийн анхаарлыг татахуйц тансаг хэрэглээ болж байгаа нь ихэд шуугиан тарьсан юм.