Аялал
Амстердамын Музейплейн талбай дахь гайхамшигт цэцэгсийн далай
Нидерланд улсын алтанзул цэцгийн улирал Үндэсний Алтанзул цэцгийн өдрийг улс орон даяар тэмдэглэснээр эхэлдэг ба уг баярын өдрөөс эхлэн тус цэцгийн худалдаа эхэлдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Үндэсний Алтанзул цэцгийн өдөр Амстердам хотын 750 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлогтой бөгөөд урьд урьдынхаас илүү ач холбогдолтойгоор тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Музейплейн талбайд 200,000 өнгөлөг тулипын гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан нь олныг гайхшируулаад зогсохгүй гайхалтай бүтээн байгуулалтыг үзэж сонирхохоор ирсэн зочид өөрсдийн хүссэн цэцэгсийн баглааг бүтээн авах боломжийг олгосон нь сонирхолтой байлаа. Хотын үзэсгэлэнт төрх, цэцэгсийн төгөл нь нутгийн иргэд болон ирсэн жуулчдын нүдийг баясгаж Нидерланд улсын алтанзул цэцгийн гайхамшигт уламжлалыг мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүллээ.
Цэцэгсийн төглийг үзэж сонирхохоор ирсэн зочид, жуулчид зөвхөн гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнг үзэж сонирхохоос гадна баярын уур амьсгал дүүрэн орчин, амьд хөгжмийн тоглолтууд болон соёлын үйл ажиллагаануудыг үзэж сонирхсон. Голландын алтанзул цэцэг тариалагчдын зохион байгуулсан энэхүү арга хэмжээгээр дамжуулан Нидерланд улс дэлхийд алтанзул цэцгийн экспортоороо тэргүүлэгч орон болохыг дэлхий нийтэд дахин батлан харуулсан үйл явдал болсон юм. Энэхүү арга хэмжээ бол ирэх саруудад улс орон, бусад хот муж даяар алтанзул цэцэг цэцэглэх улирал ирж буйг бэлгэдэж байгаа баярт үйл явдал юм.
Үндэсний Алтанзул цэцгийн өдөр бол Голландын өв соёл, уламжлалт баярт өдөр бөгөөд байгалийн гоо сайхныг тодотгон тэмдэглэж байгаа томоохон арга хэмжээ байсаар ирсэн түүхтэй. Энэ жилийн хувьд Амстердам хотын түүхэн ойд зориулан зохион байгуулснаараа илүү утга учиртай болгожээ. Жуулчид болон хүрэлцэн ирсэн хүмүүс үзэсгэлэнт баглаа цэцгийн хамт баяр хөөртэйгөөр баярыг өндөрлүүлсэн нь алтанзул цэцэг бол Нидерландын бэлгэ тэмдэг, үндэсний бахархал төдийгүй хаврын улирлын баяр баясал болохыг батлан харууллаа.
Эх сурвалж: tulpentijd