
Загвар
Стефан Ролланы оут-кутюр коллекц
2025/02/04
Стефан Роллан 2024 оны Хавар-Зуны улиралд зориулсан оут-кутюр цуглуулгаа танилцууллаа.
Тэрээр шоугаа эхлүүлэх цагаар элсэн цөл дэх наран ургах мөчийг сонгож хоосон байсан тайзыг хормын дотор дорнын нууцлаг гүнж нар дүүргэсэн байна. Өмнөх шоунуудын нэгэн адил эффект нь театрын мэт уран сайхны, харин загварууд нь баримал мэт уран нарийн болжээ.

Тансаг материал, дээрээс нь нэмээд элсэрхэг матт болон гялалзсан хүрэн гэх мэт янз бүрийн гадаргуу нь халуун дулаан, хачин жигтэй энэ газрын мөн чанарыг илэрхийлж буй мэт. Харин дараа нь харуй бүрий нөмрөхөд ид шидийн гүн хөх өнгөнөөс хөнгөн зөөлөн мөр үлдэж хоцорно. Оут-кутюрын сайхан бүхнийг цогцлоосон энэхүү цуглуулгын хамгийн тансаг загваруудыг та бүхэнд толилуулъя...