Загвар

Blackpink хамтлагийн дуучин Rose SKIMS брэндийн хайрын баярын тусгай цуглуулгад тансаг өнгө төрхийг бүрдүүлж байна

Солонгосын K-Pop урсгалын төлөөлөл болсон Blackpink охидын хамтлагийн дуучин Rose SKIMS брэндийн хайрын баярт зориулсан тусгай цуглуулгад хамтарснаар өөрийн загварын салбар дахь олон талт шинэлэг байдлаа дахин харуулж байна.

Тэрээр чамин боловч энгийн дэгжин хэв маягаараа хэдийнэ олонд танигдсан ч тус брэндийн шинэхэн цуглуулгад багтсан торгон халат, bodysuit, дур булаам унтлагын хувцасны сетийг танилцуулснаар тансаг хэр нь шинэлэг өнгө төрхийг нэмж өгчээ. Rose зөвхөн хөгжмийн салбарт нэр хүндтэй байгаад зогсохгүй дэлхийн элит загварын ертөнцөд high fashion болон тансаг имиджийг хослуулж байгааг энэхүү хамтрал онцлон харуулж байна.

Хэдийгээр Rose дэлхийн томоохон брэндүүд болох Saint Laurent болон Tiffany & Co., зэрэг брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг ба SKIMS брэндтэй хамтралыг эхлүүлсэн нь тэрээр тансаг зэрэглэлийн брэндээс контемпорари хэв маягт чадварлаг өөрчлөлт хийж байгааг харуулсан юм. Сурталчилгааны зөөлөн, романтик хэв маяг түүний үзэсгэлэнт дүр төрхтэй гайхалтай зохицсон бөгөөд энэ цуглуулгыг хамгийн төгс илэрхийлж чадсан юм. Blackpink хамтлагийн гишүүд тансаг зэрэглэлийн загварын ертөнцөд шинэ давалгаа үүсгээд байгаа ба Rose-ийн шинэ хамтрал түүнийг загварын салбарын нэр хүндтэй төлөөлөл болгохоос гадна К-поп салбарт бий болгосон алдар нэрийг дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй чадварлаг хослууж байгааг онцолж байна.