Улаан хивсний ёслол

Sabrina Carpenter загварын салбар дахь дүр терхөөрөө олны анхаарлыг татаад байна

2025 оны Грэммигийн шагнал гардуулах улаан хивсний ёслолд Sabrina Carpenter JW Anderson-ийн зөөлөн цэнхэр өнгийн гоёмсог даашинзыг сонгон хүрэлцэн ирсэн. 

Мөр болон нурууны хэсгийг задгай байдлаар шийдсэн уг загварыг 80 каратын Chopard алмаз болон Chopard-ийн Калахарын цэцэрлэгт хүрээлэн цуглуулгын 50 каратын D хэлбэрийн гоёмсог эрдэнийн чулуугаар баяжуулсан нь онцгой дүр төрхийг бүрдүүлж өгсөн юм. Тэрээр энэхүү даашинз дээр мөн л Chopard-ийн лийрэн хэлбэрийн алмазан ээмэг, 10.10 каратын зуйван хэлбэрийн алмазан бөгжийг нэмэлтээр сонгожээ. Олон нийт түүний энэ дүр төрх загварын чиг хандлага, гайхалтай сонголтыг онцлохоос гадна тэрээр Espresso дуугаар Шилдэг Соло үзүүлбэр шагнал хүртсэн ба энэ нь түүний анхны Грэммигийн шагнал юм. 

Түүний хөгжмийн салбар дахь амжилтуудаас гадна тэрээр өөрийн тансаг зэрэглэлийн загварын секторт өөрийн байр сууриа тэлсээр байна. Тэрээр саяхан Versace брэндийн Biggie нүдний шилний сурталчилгаанд ажилласан ба үүнээс үзэхэд түүний high-fashion секторт хэдийнэ танигдаж, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгааг онцлон харуулсан юм.

Онцлох мэдээ


Улаан хивсний ёслол

MTV VMAs 2025: Улаан хивсний ёслол

Улаан хивсний ёслол

2025 оны Tony Awards-н шилдэг төрхүүд

Улаан хивсний ёслол

Met Gala 2025: Tiffany&Co гоёл чимэглэлүүд