Автомашин

Астон Мартин: Жеймс Бондын Домогт DB5-ийн Ховор Хуулбар

Астон Мартин алдарт DB5 Goldfinger Continuation загварын ердөө 25 ширхэг хуулбарыг үйлдвэрлэснээ зарлалаа!

Энэхүү машин нь Жеймс Бондын алдартай тагнуулын хэрэгсэл бүхий домогт унааг яг тэр хэвээр нь дахин амилуулсан жинхэнэ цуглуулгын үнэт өв юм.

Энэхүү төслийг EON Productions болон франчайзын тусгай эффект хариуцсан Крис Корболд нар хамтран бүтээсэн бөгөөд 4500 цагийн нарийн ажиллагааны үр дүнд гарсан жинхэнэ инженерийн гайхамшигт бүтээл болжээ. 1963-1965 онд ердөө 900 ширхэг үйлдвэрлэгдсэн анхны DB5 загварыг 1964 оны "Goldfinger" киноноос хойш Бондын машины бэлгэ тэмдэг гэж үздэг болсон юм. 

DB5 Goldfinger Continuation нь жинхэнэ Бондын хэрэгслүүдээр тоноглогдсон, үүнд: Автомат буу, 3 талдаа эргэдэг машины дугаар, сум нэвтэрдэггүй цонх гэх мэт багтана. Энэхүү домогт хуулбар нь зөвхөн саарал өнгөтэй бөгөөд 286 морины хүчтэй, зургаан цилиндрийн хөдөлгүүртэй бөгөөд дээд хурд нь 238 км/цаг. Жолоодох мэдрэмж нь жинхэнэ 1960-аад оны тансаг спорт машинтай ижилхэн байхаар бүтээгджээ.

Жеймс Бонд шиг болохын тулд танд татваргүйгээр 3 сая еврогийн зардал гарах бөгөөд зөвхөн 25 хүн л энэхүү үнэт өвийг эзэмших боломжтой!