
Чиг хандлага
Dior шоунд хүрэлцэн ирсэн алдартнууд
2025/02/12
Dior-ийн бүтээлч захирал Мария Грация Кьюригийн загварыг өмссөн алдартнууд.

Хэн хэн, ямар ямар олны танил эрхэм Dior ордны хувцасаар гангарав? Та бүхэнд гэрэл зургаар үзүүлье!

Францын хувцас загварын ордон Dior-ийн шоу тайзан дээрх үндсэн үзүүлбэрээс өмнөх гэрэл зураг авах ажиллагаа өрнүүн болдог гэдгээрээ танигдсан. Энэ удаад ч мөн тэр ёсоор байлаа. Нью-Йорк хотын Брүүклин Музейн байранд зохион байгуулсан арга хэмжээний эхэн хэсэгт хөтлөгч ирсэн зочидтой нэг бүрчлэн уулзаж, гоёлыг нь танилцуулсан юм. Тэдэн дунд Шарлиз Терон, Аня Тэйлор-Жой, Лайтитиа Каста, Розмунд Пайк, Наоми Ваттс болон өөр бусад олон алдартан багтжээ.

