Гоёл чимэглэл

Messika Валентиний Өдөрт зориулав

Messika Валентиний Өдөрт зориулан хамгийн үзэсгэлэнтэй бүтээлүүдээ толилуулж байна. 

Үүсгэн байгуулагч Валери Мессикагийн гаргасан шилдэг загваруудыг нэгтгэсэн энэхүү цуглуулга нь янз бүрийн сонирхол, хэв маягт тохирох өвөрмөц сонголтыг санал болгодог.

Алт, очир эрдэнэ гялалзан, хайртай хосуудын үдшийг гэрэлтүүлж орчин үеийн, хүйсийн ялгаагүй эдгээр бүтээлүүд нь хайр сэтгэлээ илэрхийлэх, дурсамжтай мөчүүдийг мөнхжүүлэх төгс сонголт юм.

Messika-гийн уран нарийн хийцтэй үнэт эдлэл нь мөнхийн дэгжин загварыг алтны эрхэмсэг байдал, алмазны тунгалаг гялбаатай хослуулан хэзээ ч мартагдашгүй өвөрмөц бүтээлүүдийг бий болгодог. Хөнгөн, тансаг Move Uno коллекц нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан My Move бугуйвчтай төгс хосолдог бол You & Me бөгж болон Joy Cœur коллекцийн зүрхэн хэлбэртэй очир чулууны гоёл нь таныг анхны харцаар дурлуулах ид шидтэй. Messika-гийн үнэт эдлэлүүд нь төрөл бүрийн зан араншин, хэв маягт тохирохоос гадна хооронд нь хослуулах хязгааргүй боломжийг бүрдүүлдэг.

Эдгээр үнэт эдлэл нь зөвхөн гоёл төдий бус, харин таны зүрхэнд бичигдсэн хамгийн үзэсгэлэнтэй мөчүүдийг сануулж, мэдрүүлж, мөнхжүүлэх үнэ цэнэтэй дурсамж юм. Шатаж буй хайрын бэлгэдэл болсон энэхүү коллекц нь романтик бас рок хэв маягийг эрхэмлэгч хүн бүхэнд тохирох төгс сонголт байх болно.