Улаан хивсний ёслол

Met Gala ёслолын чимэг Dior

Метрополитан Музейд болсон ёслолын арга хэмжээнд сонин жигтэй хувцасаар гоёсон хүмүүс байхадDior-ийн энгийн хэрнээ хээнцэр тансаг хувцаснуудыг сонгосонууд нь ч бас байсан юм.  Жишээ нь жүжигчин, дуучин Виллов Смит, Розалия, тэр бүү хэл жүжигчин Элизабет Дебики нар байлаа.

Элизабетын тухайд атласан материалтай, урт хормойтой даашинз өмссөн юм. 

Мэйк-ап артист Лотти Станнардын бүтээлээр ойн савдгийн дүрд хувирч могойн дүрстэй титэм зүүсэн Америк жүжигчин Александа Даддарио нүсэр, сүртэй биш хэрнээ нүд баясгам харагдаж байлаа. Түүний сонгосон даашинз Dior-ийн от-кутюр коллекцын 55 дахь дугаарын төрх бөгөөд атласан материалыг суурь болгоод эргэн тойронд нь 50 ширхэг торон эрвээхэйгээр чимэглэжээ. Үүнийг бүтээхэд Dior-ийн урлаачид 2,500 цагийг зарцуулсан байна. 

Онцлох мэдээ


Улаан хивсний ёслол

MTV VMAs 2025: Улаан хивсний ёслол

Улаан хивсний ёслол

2025 оны Tony Awards-н шилдэг төрхүүд

Улаан хивсний ёслол

Met Gala 2025: Tiffany&Co гоёл чимэглэлүүд