
Робот, завь
Хамгийн гайхалтай спорт дарвуулт завь Mystere
Италийн усан онгоц үйлдвэрлэгч OTAM бид бүхэнд Mystere нэртэй 80 HT моторт дарвуулт завийг танилцууллаа.
Энэ цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм завинуудын нэг гэдгийг онцолж байна.

Өндөр үзүүлэлт болоод дээд зэрэглэлийн хувийн орон зайг хослуулсан ультра-спорт усан хөлөг юм. 3 VIP өрөө, мөн хөлгийн багийнхан ажилладаг 2 өрөөтэй. Түүнчлэн угаалгын өрөө 4, гал тогооны өрөө 1 бий. Энэхүү гайхалтай завь тус бүр нь 256 м/с хурдаар 2600 морины хүч гаргах хүчин чадалтай, 85 км/ц тогтмол хөдөлгөөний хурдтай хоёр мотортой юм.

Гүн, V хэлбэрийн их бие болоод хоёр хөдөлгүүрийнхээ ачаар түлшний идэвхтэй хэрэглээ зогссон үед дээд тал нь 88.8 км/ц хурдлах хүчин чадалтай. Бүтцийн хувьд лакадсан хар мод, гялалзсан өнгөлөг ган төмрөн тоноглолууд, дээрээс нэмээд торго болон ноолууран хивсээр тохижуулсан тавилгатай.
Мэдэхгүй өнгөрч хэрхэвч болохгүй хөлөг!