
Чиг хандлага
Dior Венецийн өв сантай хамтарлаа.
Dior брэнд Венецийн өв сантай хамтран, Арсеналийн төв хэсэгт хандивын арга хэмжээ зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааны сэдэв нь тэнгисийн тулааны усан байгууламж болох Naumachia (Наумачиа) байсан юм. Ромын эзэнт гүрний үед байгуулагдсан уг бүтээн босголт 17,18-р зууны үед Европын ихэс дээдсийн дунд ихээхэн алдартай байжээ.

Dior-ын мөнхийн гоо үзэсгэлэнг илэрхийлсэн энэхүү үйл ажиллагаа нь хэзээ хэзээнээс илүү бүтээлийн олон талт байдал, соёлыг таниулах хүсэл эрмэлзлийг илтгэхийг зорьсон байна.

60 дахь удаагийн олон улсын урлагийн үзэсгэлэн зохиогдож байгаатай холбогдуулан, энэхүү онцгой арга хэмжээ нь Венецийн өвийг хадгалж сурталчлахаас гадна Арсеналын гол хаалга Porta Magna-ийн сэргээн босголт, Ca'd'Oro (Ка-д’Оро) музейн засвар шинэчлэлийн ажилд зориулж хөрөнгө босгох зорилготой байв.



