Чиг хандлага

Prada, Versace-г худалдан авах уу?

Италийн хүчирхэг загварын ордон болох Prada брэнд Capri Holdings компанийн мэдэлд ажиллаж буй тансаг зэрэглэлийн Versace брэндийг худалдан авахаар судалж байгаа тухай мэдээлэл ил болсон нь магадгүй загварын ертөнцөд томоохон өөрчлөлт бий болох боломжтойг харуулж байна.

Энэхүү хэлэлцээр Prada брэндийн өсөн дэвшиж буй хүсэл эрмэлзлийг тэлэхийн зэрэгцээ дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд нөлөө үзүүлээд зогсохгүй стратегийн хувьд болон бэлгэдлийн хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Versace брэндийг Итали компани дор буцаан авчрах боломжийг олгох юм.

Хэрвээ энэ хэлэлцээр цааш амжилттай үргэлжилбэл загварын салбарын түүхэнд томоохон ач хоблогдолтой үйл явдал болох юм. Энгийн бөгөөд нарийн хийцлэл болон минималист хэв маягаараа олонд танигдсан Prada брэнд Versace-ийг өөртөө нэгтгэснээр тод өнгө, гоёмсог хээ, этгээд загварыг урлан гаргадаг тус брэндийн өнгө аяс хэв маягийг ч мөн нэгтгэн тансаг брэндийн хоёр өөр төрлийн хослолыг бий болгох юм. Prada-ийн хувьд гэрээний талаар илүү бодитой судлахын тулд Versace-ийн санхүүгийн мэдээлэлд хандах эрхийг авсан байна. Салбарынхны хувьд энэхүү хэлэлцээрт анхаарлаа хандуулж байгаа төдийгүй энэ үйл явдал нь зөвхөн бизнесийн ашиг сонирхлоос гадна Италийн загварын салбарт тансаг зэрэглэлийн брэндийн дэлхийд эзлэх ирээдүйн байр суурь, уламжлал, ур чадварыг тодорхойлох томоохон үйл явдал болох юм.