Загвар

2024-2025 оны “Dior Homme” өвлийн коллекцоос онцлох зүйлс…

Функциональ бас чамин, прагматик бас дэгжин байдлын нэгдэл дээрх Dior-ын өвлийн хувцасны цуврал нь Ким Жонсын санаачилга бөгөөд хувцасны бодит байдал болон кутюрын театрчилсан байдлыг гайхалтай хослуулжээ.

Рудольф Нуреевын мөн чанарыг шингээсэн энэ коллекц балетын гоо үзэсгэлэнг илэрхийлдэг; Диорын крейтив захирал үүнийг өөрийн нагац ах, бүжигчин Колин Жонсод хүндэтгэл үзүүлэх боломж хэмээн харжээ. Тэрээр алдарт Нуреевын анд нөхөр төдийгүй түүнийг гэрэл зургийн хальснаа олонтаа буулгаж байсан аж. 

Гойд чамин тансаг байдлыг шингээсэн эдгээр дүр төрх Dior-ын архивыг уран чадварлаг байдлаар дахин илэрхийлж байна: Хувцаснуудын оёдлыг шинэ хэмжээ, оноо, хуниас, зах зэргээр дахин загварчилжээ. 

Диорын алдарт “Bar jacket” буюу богино хүрмийг эрэгтэй загвараар гаргасан бөгөөд жампсуйт (jumpsuit), цахилгаан товчтой ноосон богино өмд, цаашлаад босоо судалтай нэхмэл хувцаснууд нь Нуреевын онцгой хэв маягийг эрхгүй санагдуулна.