Улаан хивсний ёслол

Оскар: Алтан цом, Тансаг Тайз ба Гялалзсан Одод

Оскар бол зүгээр нэг шагнал гардуулах ёслол биш харин урлаг, тансаг хэв маяг, эрхэмсэг уур амьсгал шингэсэн, кино ертөнцийн хамгийн том үдэш билээ. 

Энэхүү баярт ёслолыг чимэх хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг нь алдарт Алтан баримал юм. 24 каратын алтаар бүрсэн, 3.8 кг жинтэй энэ шагнал бол кино ертөнцийн эрхэм хүндэтгэл, урлагийн оргилын илэрхийлэл байдаг бол тайз ч бас энэхүү гайхамшгийг улам тодотгодог. 

Жил бүр тухайн үеийн уран бүтээл, загварын чиг хандлагаас санаа аван урласан сувдан гялтгануур хөшиг, болор лааны суурь, мөнгөн хээ угалз бүхий тайз нь Холливудын тансаг ертөнцийн амьд гэрч болж хувирдаг. Энд уран бүтээлчид зөвхөн шагнал авах гэж биш урлагийн түүхэнд нэрээ мөнхлөхийн тулд алхдаг билээ.

Энэ жилийн Оскарт Timothée Chalamet, Ariana Grande зэрэг одод хүрэлцэн ирж, тайзан дээрээс биш юмаа гэхэд улаан хивсний гэрэлд гялалзсан хэвээр байлаа. Зарим нь ялагчийн алтан шагналаа атгаж, зарим нь нэр дэвшсэн ч, энд ирсэн мөч бүрд Холливудын сүр хүч, гоо үзэсгэлэн, мөнхийн алдрын үнэ цэнэ мэдрэгдэж байв.