Архитектур, дизайн

Dior: Cosmic Garden

Dior-ийн Огторгуйн Цэцэрлэг Венец хотод… 

Энэхүү бүтээл нь тус загварын ордон болон Chanakya, мөн хос уран бүтээлчид болох Мадви болон Ману Парех нарын хамтын ажил юм. Chanakya сан Венецийн Биенналег тохиолдуулан Огторгуйн Цэцэрлэгийг толилуулж байгаа юм байна. 

Дархны урлагийн 1970-аад оны төгсгөл үеэс өнөөдрийг хүртэлх хугацааны хөгжлийн үр дүнг харуулсан урлагийн хэлэмж гэж хэлж болох энэхүү үзэсгэлэн Мадви Парех болон Ману Парех нарын урласан баримал болоод уран зургийг дэлгэжээ. 

Мөн Каришма Свалитай хамтран ажилладаг уран бүтээлчдийн болоод гар гар урлалын Chanakya сургуулийг төгсөгчдийн шинэ ажлуудыг багтаасан байна. 

Түүхэн алдартай дүүрэг Риалтод байрлах Салоне Верде урлагийн клубт толилуулсан яруу тансаг энэ арга хэмжээг Dior дэмжсэн бөгөөд куратороор Мария Аликата, Паола Уголини нар ажиллажээ. 

Бүтээлч ажиллагааны шинэ хэл, эмэгтэй хүчний хүч чадлын магт дуу, хувиран өөрчлөгдөгч энерги гэсэн үгсээр үзэсгэлэнг тодорхойлж байна. 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл