Улаан хивсний ёслол

Оскарын шагнал гардуулах ёслол: Гайхамшигт загварлаг үдэш

Холливудын хамгийн том үдэш—Оскарын шагнал гардуулах ёслол нь зөвхөн кино урлагийн төдийгүй загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ билээ.  Энэ жил алдартнууд улаан хивсэн дээр өндөр зэрэглэлийн загвар, тансаг аксессуарууд-аар гоён, гоо үзэсгэлэн, дэгжин байдлын дээдийг харууллаа.

Жүжигчийн Timothée Chalamet-ийн гоёл болох минимал хэрнээ тансаг хэв маягыг хадгалсан захиалгат хослол, Cartier брэндийн Bagnoire цаг, нарийн шар алтан бугуйвч олны анхаарлыг татаж байлаа.

Kylie Jenner металл шаргал өнгийн баримал мэт даашинз, алмаазан гоёл чимэглэлтэй ирсэн нь Оскарын үдшийг чимж байсан юм.

Харин дуучин, жүжигчин Ariana Grande Schiaparelli Haute Couture брэндийн гэрлийн тусгалд туяаран гялалзах 190,000 гаруй болор шигтгээ, сувд, хаш чулуун деталь бүхий чимэглэлтэй торгон ягаан даашинзаар гоёжээ.

Жүжигчин Zendaya үдшийн гоёлдоо Maison Margiela брэндийн урласан загварыг сонгон, орчин үеийн загвар болон классик гоо үзэсгэлэнгийн төгс нийлэмжийг харууллаа.

Colmon Domingo эрэгтэйчүүдийн гоёлын хэв маягийг шинэ түвшинд хүргэж, 18 каратын Canopus Gold материалаар урласан Omega Speedmaster Moonwatch-ийг зүүсэн нь үдэшлэгийн хамгийн үнэтэй цагнуудын нэг байсан юм.

Үзэсгэлэнт Meryl Streep цасан цагаан өнгийн Valentino брэндийн даашинз өмсөн, өөрийн классик гоо үзэсгэлэнгээр олон хүний анхаарлыг татаж байлаа.

Энэ жилийн Оскар зөвхөн шагнал гардуулах ёслол биш, харин загварын ертөнцийн хувьд онцлох үдэш байсан юм.

 

Бусад алдартнуудын гайхалтай гоёлыг зургаас сонирхоорой!