Хэв маяг

Дуучин Selena Gomez-н шинэ цомог цацагдлаа

Холливудын нөлөө бүхий хосуудын нэг болох Селена Гомес болон Бенни Бланко нарын хамтарсан шинэ цомог "I Said I Love You First" нь 2025 оны 3-р сарын 21-нд албан ёсоор цацагдлаа. 

 

Энэхүү цомог нь альтернатив, инди, поп урсгалыг хослуулсан бөгөөд анхны сингл болох “Scared of Loving You” дуу нь тухайн өдрөө олон нийтэд цацагдсан байна.

 

Мөн Селена Гомес болон Бенни Бланко хамтдаа анх удаа "Interview" сэтгүүлд ярилцлага өгч, 2025 оны 3-р сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ.

 

Ярилцлагын үеэр хосууд хувийн амьдрал, уран бүтээлийн харилцааны талаар дэлгэрэнгүй хуваалцсан бөгөөд “I Said I Love You First” цомог нь тэдний харилцааны аяллыг илэрхийлж, фенүүддээ илүү ойртох боломжийг олгож байгаа гэдгийг онцлон дурджээ.