Үнэт эдлэл
Өнгөт чулуунуудын цэвэр байдал, өвөрмөц хэлбэр
Хорь гаруй жилийн турш хосгүй бүтээлүүдийг урласан Бельгийн үнэт эдлэлийн ордон бол Bigli юм!
1997 онд үүсгэн байгуулагдсан Bigli нь зөвхөн өндөр чанартай материал ашигладгаараа бус бүтээгдэхүүний нарийн зүйлсэд ч ихээхэн анхаарал хандуулдгаараа бусдаас ялгардаг. Энэхүү брэндийг Лоуренс Эренс, Тьерри Спиталс нар удирдан ажиллуулдаг.
Bigli үнэт эдлэлийн бусдаас ялгарах онцлог нь эрдэнийн чулуунуудыг гар аргаар зэрэгцүүлэх маягаар өвөрмөц өнгө аясыг санал болгодогт оршино. Энэхүү техникийн ур чадвар нь цуглуулгад өнгөний илүү баялаг, гүн байдлыг авчирдаг.
Тус брэнд хориодхон жилийн хугацаанд арав орчим цуглуулга гаргажээ. Гэсэн ч брэндийн нэн тэргүүний зорилго бол цувралуудаа улам гялалзсан, илүү олон өнгөөр байнга шинэчилж, тасралтгүй үргэлжлүүлэх явдал юм.
Энэ удаа Mini Nicki "Lapis Dream" бүтээлийг онцлон танилцуулъя. Энэхүү цуглуулгын үндэс нь цэвэр байдал, уран нарийн хэлбэр, гүн гүнзгий өнгөт чулуунууд юм.
"Lapis Dream" өнгийг гаргахын тулд Bigli-ийн урлаачид номинг чулуун болор, цагаан сувдтай хослуулжээ. Дараа нь эдгээрээ ягаан алтаар тодруулсан байна. Бөгж нь цуглуулгын бусад хэсгүүдтэй адил бөгөөд дангаар нь эсвэл хослуулан зүүх боломжтой.
Энэхүү цуглуулга нь Bigli-ийн үүсгэн байгуулагч Лоуренс Эренсийн ээж Никигийн хүндэтгэлд зориулагджээ. Тэрээр 70-аад онд загвар өмсөгч байсан бөгөөд Лоуренс түүний зан чанар, хэв маягаас санаа авсан байна. Mini Nicki цуглуулгын далд утга бол далаад оны хэв маяг, сэтгэл татам байдлыг сэргээх явдал юм!