Үнэт эдлэл

Hermes-ийн гоёл чимэглэлийн цуглуулга “Lignes Sensibles”

Hermès-ийн гар урчууд тансаг зэрэглэлийн салбарт хэзээ ч байгаагүй гоёмсог, орчин үеийн, өвөрмөц чанар бүхий гайхалтай үнэт эдлэлийн цуглуулгыг бүтээжээ.

Энэ брэндийн гоёмсог үнэт эдлэлийн хамгийн эхэнд байдаг зүйл бол загвар юм. Эзэлхүүн, хэлбэр, загвар нь бүтээлч захирал Пьер Хардигийн уран сайхны илэрхийллийн гол цөм, үнэт эдлэлийн гарал үүсэл гэгддэг. Hermès-ийн үнэт эдлэлийн өвөрмөц байдал нь энэхүү үндсэн, гуйвшгүй арга барилд суурилдаг.

 

 

 

Пьер Харди гоёмсог үнэт эдлэлийн шинэ цуглуулгаа Парист танилцуулжээ. Энэхүү цуглуулгын нэр нь “Sensitive lines” бөгөөд үүнийг чамин радикализмаар илэрхийлсэн жинхэнэ тунхаг гэж тодорхойлж болно.

 

 

Контемпорари хэв маягийг тод илэрхийлсэн, гайхалтай чөлөөтэй, яг л хоёр дахь арьс мэт цуглуулга... 

 

Газрын зураг зурах урлагийг сэргээгч, хүний биеийг байлдан дагуулагч мэдрэхүйн ертөнцийг бүрдүүлдэг тойрог, дусал, огтлолцол, геометрийн хэлбэрүүд…

 

 

Бид үнэт эдлэлүүдийг зүгээр ч нэг зүүдэггүй, харин хувь хүний мөн чанараа үүгээр илэрхийлж байдаг. Энэ цуглуулгын хүзүүний зүүлт, бугуйвч, энгэрийн зүүлт, бөгжөөр дамжин мэдрэмжийн тухай санаа урган гарч ирнэ. Энэ бол үнэт эдлэлийн урлагийг чиглүүлэгч юм. 

 

Тус цуглуулгаас цэнхэр турмалин, утаат болор, цагаан очир алмаазыг хүрээлсэн торго мэт хар хаш чулуу зэрэг өнгөний зохицлыг харж болно.

 

Үл үзэгдэгч бээлий мэт, зүүхэд эвтэйхэн бөгж, бугуйвч зэрэг нь алмаазан шигтгээтэй гинжин дээр суулгасан индранил, цитрин буюу шар кварцаас бүрдэнэ. 

 

Эдгээр загварууд нь урлагийн бүтээл хэмээн үнэлэгддэг.