Гоёл чимэглэл

Алдарт “Speedy" цүнхний шинэчилсэн хувилбар

Фаррелл Уильямсын шүтэн бишрэгчдэд зориулсан онцгой бүтээлийг танилцуулж байна!

Энэ бол загвар зохион бүтээгч, дуучин, продюсер Фаррелл Уильямсын саяхан шинэчилсэн Louis Vuitton-ы бэлгэ тэмдэг “Speedy” цүнх юм.

 

 

“Louis Vuitton Speedy” цүнхний шинэ загваруудыг Нью-Йоркийн өмнөд Манхэттен дэх Канал Стритийн чиг хандлага, сэтгэлгээг чиглүүлдэг, эрэгтэйчүүдийн хувцасны шинэ бүтээлч захирал Фаррелл Уильямс гаргажээ. Амьдралын бүхий л үе шатанд зориулагдсан, бодит мэдрэмжийг шингээсэн, өдөр тутмын хэрэглээ болсон энэхүү шинэ “Speedy P9” нь анхны Speedy цүнхний трапец хэлбэрийг хадгалсны зэрэгцээ хурганы сайн чанарын арьсаар доторлож, тугалын маш зөөлөн арьсаар урласан байна.  

 

Өдөр тутмын зориулалттай, зөөлөн материалтай уг цүнхний ёроол хэсэг сул, унжиж харагдана. Бүдэгхэн, бараг л гараар зурсан мэт харагдах хэвлэмэл монограмыг хэд хэдэн өнгийн, есөн өөр хэмжээтэй цүнхэн дээр ​​дүрсэлжээ.

 

Сая долларын үнэтэй, шар өнгийн “Millionaire Speedy” гэхчлэн, цуглуулагчдад зориулсан хувилбарууд нь онцгой загварыг эрэлхийлдэг үйлчлүүлэгчдийн анхаарлыг эрхгүй татна. 

 

 

Бүх хэсгийг нь матрын арьсаар урласан энэ цүнх гараар зурсан монограм, алтан цахилгаан товч, алмаазан шигтгээтэй цоож, тусгай захиалгаар хийсэн хайрцагтай. 

 

 

 

 

Алдартнуудын өдөр тутмын хэрэглээ болсон цүнх...