Гоёл чимэглэл

“La Gioia di Pomellato” үнэт эдлэлийн цуглуулга

Pomellato-оос гаргасан дээд зэрэглэлийн үнэт эдлэлийн анхны цуглуулгатай танилцаарай!

Авангард загвар, ер бусын хэмжээ, үнэт чулуу, өвөрмөц өнгө, орчин үеийн дүр төрх бүхий, дэлхийн тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн ертөнцөд анх удаа хөл тавьж буй Италийн Pomellato брэндийн бүтээсэн “La Gioia di Pomellato” цуглуулга нь 1960-аад оноос хойш олонд өндрөөр үнэлэгдэж ирсэн гоо зүйн зарчимтай төгс нийцнэ. Үүнээс гадна эдгээр зарчим нь Pomellato-д нэр хүнд авчирсан анхны хэв маяг, гар урлалын ноу-хау бүхий, шинэ, нандин, баяр баясгалантай ертөнцөд өргөжин тэлсээр байна. 

 

 

Уламжлалт бус онцлог шинжтэй Pomellato нь бүтээлч, мөрөөдлийн, хүртээмжтэй гэсэн хэмжүүрээр урласан үнэт эдлэлүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог. 1967 онд Миланд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тус брэнд гоёл чимэглэлийн уламжлалт салбарт загвар болон бүтээлүүдийнхээ үнэ цэнийг батлан харуулсаар ирсэн. Тэд алт болон чулуунд тухайн цаг үеийн онцлогийг шингээн урладаг гэдгээрээ алдартай. 

 

 

2020 онд Pomellato брэнд нь 165 хэсгээс бүрдсэн анхны тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн цуглуулгаа худалдаанд гаргаж байна. “La Gioia” гэх нэртэй энэхүү цуглуулга нь өдөр тутмын болон албан ёсны үйл ажиллагаанд зориулсан үнэт эдлэлийн хоорондох ялгааг арилгаж, Италийн амьдрах урлагийн тусгал болжээ.  

 

 

Тансаг зэрэглэлийн хүзүүний зүүлт, бөгж, бугуйвч, ээмэг урлах ажлыг брэндийн үнэт эдлэлийн бүх цувралыг хөгжүүлдэг гар урчуудад даатгажээ. 

 

Pomellato-ийн томоохон үйлдвэрийн 100 дархан, ноу-хау, өвөрмөц чанарыг ашиглан үнэт загваруудыг бүхэлд нь гар аргаар урласан байна.